ようこそ

Friday, March 24, 2017

Талархал илэрхийлэх

Баярласан талархсанаа хамгийн энгийнээр илэрхийлэхэд дараах үгийг хэрэглэж болно. Дуудлагыг энэ бичлэгээс сонсоорой.

Thursday, March 23, 2017

Яриаг сайн ойлгохгүй бол:

Сайн байцгаана уу? Япон хүний эсвэл багшийнхаа ярьж байгааг нэг л сайн ойлгохгүй байвал юу гэж хэлэх вэ гэдгийг заана. Хэрхэн яаж дуудахыг энэ бичлэгээс үзээрэй.

Зурган дээр байгаачлан хэлэхээс гадна дахин хэлүүлэхийг хүсэх бол もういっかいおねがいします Моо иккай онэгайшимас гэж болно.

Зурган дээр дарвал илүү томоор харагдана гэдгийг одоо бүгд мэддэг болсон биз ээ.

Tuesday, March 21, 2017

Японоор өөрийгөө танилцуулах

Энэ удаад じこしょうかい Жикошёокай буюу "Өөрийн товч танилцуулга"-ийн талаар үзнэ. Монголоор өөрийгөө танилцуулах гэдэг бол Японоорじこしょうかい する Жикошёокай сүрү гэх буюу "Өөрийн танилцуулга хийх" гэж ярьж, бичдэг билээ. Энэ гурван өгүүлбэрээр өөрийгөө танилцуулж сурцгаая. Дуудлагыг эндээс үзээрэй. Зурган дээр дарвал томоор харагдана гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Японоор мэндэлж сурцгаая

Конбанва.
Өнөөдөр та бүхэндээ японоор хэрхэн мэндлэх тухай заана.

Өглөө, өдөр, оройн мэндийг зурагнаас хараад сураарай. Харин "Сайхан амраарай" гэвэл おやすみなさい буюу Оясүминасай гэж хэлдэг. Эдгээр үгийг хэрхэн дууддагыг сонсохыг хүсвэл үүн дээр дарна уу.

Жич: Зурган дээр дарвал томорч харагдана.

Monday, March 20, 2017

Японоор тоолж сурцгаая

Зурган дээр дарвал томорч харагдана!

Япон хэлний 1-10 хүртэлх тоог зурагт үзүүллээ. 7 болон 9 тоог хоёр янзаар хэлдэг учир ягаан өнгөөр тодруулсан.

Нэмж хэлэхэд "тэг"-ийг Рэй болон Зэро гэж хоёр янзаар хэлдэг. Япон тоог яаж дууддагыг эндээс үзнэ үү.

Wednesday, February 1, 2017

Мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг.

Энэ блог хуудсыг эхлүүлж байгаа би бээр www.inkjap,wordpress.com цахим хуудсыг хөтөлдөг нэгэн. Тэр хуудсандаа Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтанд бэлтгэж байгаа хүмүүст зориулж бичдэг. Харин энэ хуудсандаа Япон хэл, Япон орны талаар чөлөөт сэдвээр бичих бодолтой байна. 
Мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг. Та бүхний Япон хэл сурах үйлсэд амжилт хүсье!